Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 4 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 4 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 4 дугаар сард Дарьганга- Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 4 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
285.7 |
412.6 |
0.012 |
0.57 |
0.80 |
0.251 |
70.4 |
2 |
Дуут нуур |
47.8 |
3.1 |
0.002 |
0.20 |
0.20 |
0.024 |
19.2 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 653.6 мг/л, усны орчин PH=10.37 байна. Дуут нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд перманганатын исэлдэх чанарын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 3282.6 мг/л, усны орчин PH=10.71 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммоний, фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.